Work & Travel хөтөлбөр



Аян замдаа гарч гайхалтай өдрүүдийг угтаж авцгаая.

Хүсэн хүлээсэн зуны амралт эхэлж, удаан хүлээсэн мөч иржээ. Энэ аялал магадгүй чиний амьдралдаа хийсэн хамгийн хол бас анхны аялал байх. Хэдий шинэ газар, шинэ хүмүүс, шинэ орчин бүх зүйл таны хувьд цоо шинэ байх боловч зарим нэг энгийн сэтгэл санааны өөрчлөлт, шинэ орчноосоо бишүүрхэх шинж илэрдэг. Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн олон үндэстэн ястанг нэгтгэж байгаа нэг том тогоо юм. Хөтөлбөрийн нэгээхэн чухал хэсэг бол “та олон төрлийн хүмүүстэй нэг дор ажиллаж амьдарч тэдний соёл, зан заншил болон Америк соёлыг олж мэдэх” Энэ нь нэг талаасаа таньд дотно биш, дасаагүй учраас эвгүй байж болохч нөгөө талаасаа гайхалтай мэдрэмж байх болно. Ихэнхдээ даасан орчноосоо өөр газарт очих үед Соёлын шок явагдаж эхэлдэг.

Мэдээж хэрэг та олон төрлийн хүмүүстэй байхдаа маш олон өөр сонин содон өөрийн эх орондоо байхдаа хараагүй, үзээгүй зүйлсийг мэдэх болно. Энэ нь ердөө нэг энгийн хэсэг нь бөгөөд үүнээс их зүйлс соёлын шокыг дүрсэлж чадна.

  • Хэтэрхий ихээр гэрээ санах, бухамдалтай, ядарсан, түгшсэн эсвэл бусдаас өөрийгөө тусгаарлах
  • Ихээр унтах
  • Гэрлүүгээ ойр ойрхон захиа бичиж эсвэл ярих
  • Ихээр уйлах
  • Шинэ орчныхоо тухайд бухимдах
  • Шинэ ажилынхаа тухайд сэтгэл нь түгших
  • Өөр орны хүмүүс эсвэл Англиар ярьдаг хүмүүсийн дунд байх нь таагүй таалагдахгүй байх г.м

Соёлын шок нь гэнэт л тохиолддог, энэ нь таныг шинэ орчинтой дасан зохицох хүртэл үргэлжилдэг. Хэрвээ та өөрийгөө гадаад орчиноос тусгаарлах эсвэл сэтгэл гонсгор мэдрэмж илүү ихээр мэдрэгдэж байвал, яагаад юуны учраас эсвэл ийм байдал үүсэв эсвэл таны гэр орноос юу нь ялгаатай байна гэдгийг олж мэдэж ойлгох хэрэгтэй. Та үүнийг хэсэг зуур л мэдэрч байгаа мөн та энэ байдлынхаа гол дүрд нь өөрөө тоглож байгаа учир та өөрөө л үүнийг хэр удаан үргэлжилхийг зохицуулж чадна.  Хэрвээ та соёлын шокыг даван гарч чадсан бол одоо байгаа зүйлээсээ их зүйлийг сурна.

Америкчуудын зарим онцлог шинжүүд:

Магадгүй таны хамт ажиллагсад, ажил олгогч менежер, бусад орчин тойрны хүмүүс таны дассан орчноос ялгаатай ааш араншин, харилцаа, хэв маягтай байж болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь эхлээд эвгүй, сонин, хөгжилтэй санагдаж болно. Зарим Америкийн зан заншил нь бусад орны хүмүүсд маш содон харагддаг, гэхдээ та тэр зүйлсийг ойлгож чадвал АНУ танд амьдрахад илүү энгийн байх болно.

  • Цаг баримтлах нь хамгийн чухал зүйлсийн нэг.
  • Америк яг л ганцаараа байх бас өөрийн орон зайгаа бий болгоход хялбар
  • Америкчууд маш шулуун шударга зантай, энэ нь зарим орны хүмүүсийн хувьд дургүйцлийг нь хүргэдэг ч нэгэн давуу чанар юм
  • Америкчууд ерөнхийдөө юу ч бодолгүй өдөр хэрхэн өнгөрөв гэж их асуудаг тэд танихгүй хүнтэй ч энгийн яриа өрнүүлж байдаг
  • Америкчууд дараалалд зогсож ээлжээ хүлээж чаддаг
  • Америкчууд зарим энгийн зүйлсийг маш чухалаар боддог өөрийнхөө бодлыг илэрхийлэх бусаддай нээлттэй харилцаж чаддаг.
  • Америкчууд хөгжилдөх дуртай, үргэлж инээж ярьж байдаг хүмүүс

Дараагийн хуудас > Хөтөлбөрт хамрагдах үе шат


Бусад

APPLY NOW

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе

24-цагийн тусламж, дэмжлэг Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүрт АНУ-д ирсэн өдрөөс хойш 24 цагийн турш лавлагаа, тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгдөг . Дэлгэрэнгүй....

Зураг үзэх

Flickr Photo ##1 Flickr Photo ##2 Flickr Photo ##3